Элчин сайд Майкл С.Клеческитэй уулзаж хүндэтгэл үзүүлэв

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Америкийн Нэгдсэн Улс /АНУ/-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл С.Клеческиг нутаг буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа.

Хотын дарга  эрхэм Элчин сайдыг нутаг буцахаас өмнө хүлээн авч хүндэтгэл үзүүлэв. Мөн Монгол Улс, АНУ хоорондын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлж, Монгол Улс төдийгүй Улаанбаатар хотын хөгжил дэвшилд цаг ямагт онцгой ач холбогдол өгч дэмжин ажиллаж ирсэнд талархлаа илэрхийлсэн юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Америкийн Нэгдсэн Улс /АНУ/-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл С.Клеческиг нутаг буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа.

Хотын дарга  эрхэм Элчин сайдыг нутаг буцахаас өмнө хүлээн авч хүндэтгэл үзүүлэв. Мөн Монгол Улс, АНУ хоорондын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлж, Монгол Улс төдийгүй Улаанбаатар хотын хөгжил дэвшилд цаг ямагт онцгой ач холбогдол өгч дэмжин ажиллаж ирсэнд талархлаа илэрхийлсэн юм.Уулзалтын төгсгөлд Хотын дарга хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд идэвх санаачлагатай ажиллаж, чухал хувь нэмэр оруулсан болохыг илэрхийлж, цаашдын үйл хэрэгт нь амжилт хүслээ.

Солонгосын Орон сууцны барилгачдын холбоо болон Солонгосын Орон сууцны институтийн зочид айлчиллаа