СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

Захиалагч: “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК

Тендер шалгаруулалтын нэр: Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ХАА-27 дугаар орон сууцны байрыг буулган шинээр барилгажуулах ажил

Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/498  дугаар захирамжийг үндэслэн ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай жагсаалтад орсон орон сууцны барилгын барилгажилтын төслийг боловсруулж, буулган шинээр барих ажлыг гүйцэтгэх эрх бүхий аж ахуй нэгж байгууллагыг сонгох шалгаруулалтанд урьж байна.

Урилгын дагуу төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтын материал авсан этгээд төсөл хэрэгжүүлэх саналаа зааврын дагуу битүүмжилсэн байдлаар эх хувь, хуулбар хувь, цахим хувийг бэлтгэн 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 12.00 цагаас өмнө “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ын байранд хүлээлгэн өгнө. Тус өдрийн 13:00 цагт сонирхогчдод  оролцогчдын мэдээллийг нээлттэй зарлана.

Оролцогчийн санал гаргагч нь сонгон шалгаруулалтын баримт бичигт тусгагдсан болон дор дурдсан нийтлэг материалуудыг бүрдүүлсэн байна. Үүнд:

  1. Аж ахуйн нэгж байгууллагын гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн хуулбар, ерөнхий танилцуулга

  2. 2021, 2022 оны санхүүгийн тайлан, аудитын дүгнэлт

  3. Татвар, нийгмийн даатгал, банк болон бүх шатны шүүх, шийдвэр гүйцэтгэлийн газраас авсан тодорхойлолт

  4. Нотариатаар баталгаажуулсан гэрээ /Түншлэлийн хувьд талууд хамтран ажиллахаа илэрхийлсэн түншлэлийн гэрээ эсхүл барилга угсралт, зураг төсөл зэрэг үйл ажиллагааг гүйцэтгэх, хамтран ажиллах, туслан гүйцэтгэх гэрээ/

  5. Төсөл хэрэгжүүлэх аргачлал, төлөвлөгөө, сараар гаргасан үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөний хамт

  6. Оршин суугчдыг төсөл хэрэгжүүлэх хугацаанд түр суурьшуулах төлөвлөгөө

  7. Зураг төслийн болон барилга угсралтын ажлын туршлага, сүүлийн 3 жилд хийж гүйцэтгэсэн барилга, хөрөнгө оруулалтын мэдээлэл.

  8. Санхүүгийн эх үүсвэр /төсөлд шаардагдах нийт хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг нотолсон дансны хуулга, зээлжих эрх, банкны баталгааг Монгол хэлээр орчуулж баталгаажуулсан байх/          

ТӨСЛИЙН ТАЛААРХ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ:

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо,

Үндсэн хуулийн гудамж, Голомт хотхон, 3 давхар.

Утас: 89190775, 70006953 /ажлын цагаар/

Вэб сайт: www.nosk.ub.gov.mn

Баянхошуу дэд төвийн 110 айлын ногоон орон сууцны барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах